|
|
|
|
Энхцэцэг Д. Монгол – Мингийн харилцаа: захидал бичгийн тухай // Культурное наследие монголов: коллекции рукописей и архивных документов. Сборник докладов IV международной научной конференции. 18—19 апреля 2019 г. Улан-Батор. СПб.; Улан-Батор. 2021 г. С. 219–239.
Эзэнт гүрний дараах үеийн Монголын түүх, ялангуяа Монгол-
Мингийн харилцааны түүхийг дахин судлан үзэж, энэхүү харилцааны
онцлогийг нээн илрүүлэх нь чухал байна. Үүнд, Хуа-и Июй толь, Мин
улсын судар, Мингийн магад хууль зэрэгт хятад үсгээр монгол хэлээр
тэмдэглэгдэн үлдсэн бичгүүд чухал сурвалж болно. Хоёр улсын харилцаа
нь нэг хурцдаж, нэг намдаж хүчний харьцаа өөрчлөгдөхийг дагалдан
хувьсан өөрчлөгдөж байжээ. Монголын хаадын Хятадад илгээсэн бичиг
захидлын уг эх, хуулбар, орчуулга сэлт нь одоогоор илэрч олдоогүй боловч
элч нарын тухай тэмдэглэл өдий төдий байна. Мин улс нь бууж өгсөн
монголчуудыг Монголд элч болгон томилж илгээдэг байсан бөгөөд хариуд
нь монгол ноёд тэдгээр элч нарын хамт өөрсдийн бичгийг илгээдэг
байжээ. Түмэдийн Алтан хааны үеэс эхлэн төвд болон хятад үсгээр мөн
бичиж бичиж илгээх болсон байна. Элч нарын авчирсан монгол үсгийн
захидлыг Харийн орчуулгын товчоонд өгч хятадаар орчуулгаад дээд
захиргаанд дамжуулан өгдөг. Энэхүү орчуулгын албанд харийн хэл мэдэх
хүнийг сонгон шалгаруулж аваад улмаар орчуулгын эрдэмд сургадаг
байжээ. Монгол хаад ноёдын Мин улсад илгээсэн бичиг захидал хэзээ нэг
өдөр олдох байх хэмээн найдаж байна.
К содержанию сборника...
PDF-файлы Полный текст статьи
Ключевые слова
|
|
|
|
|